БАЙГУУЛЛАГЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

2017-03-02

 

Газрын даргын 2017 оны .... сарын ....-ны өдрийн

 ........................ дүгээр тушаалын хавсралт  

 

 

БАЙГУУЛЛАГЫН ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь байгууллагын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийгдсэн ажил болон тэдгээрийг амжилттай хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан ажилтны бүтээлч идэвх санаачлагыг өрнүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, урамшуулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

 

Хоёр. Хамрах хүрээ

2.1. Албан хаагчид, газрын даамал

Гурав. Шагналын төрөл, хэмжээ

3.1. “Шилдэг албан хаагч”-1, өргөмжлөл, 300000 урамшуулал;

3.2. “Шилдэг газрын даамал”-1, өргөмжлөл, дагалдах мөнгөн урамшуулал 300000 төгрөг байна.

 

 

Дөрөв. Нэр дэвшүүлэх

4.1. Дараах шагналуудад нэр дэвшүүлнэ. Үүнд: 

4.1.1. Хамт олноо хошуучлан байгууллагынхаа амжилтыг ахиулахад идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан байдлыг харгалзан “ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН”-ийг хэлтсүүдээс тодорхойлж нэрийг нь дэвшүүлнэ.

4.1.2. Сумын хэмжээнд байгаа нийт нэгж талбарыг мэдээллийн санд оруулсан, газрын улсын бүртгэлийг тогтмол хөтөлдөг, нэгж талбарын хувийн хэргийг зааврын дагуу бүрэн бүрдүүлсэн, тухайн орон нутагтаа амжилт гаргасан газрын даамлыг газрын удирдлагын хэлтсээс шалгаруулж, 1 газрын даамлыг “ШИЛДЭГ ГАЗРЫН ДААМАЛ”-д нэр дэвшүүлнэ.

Тав. Шалгуур үзүүлэлт

5.1. “Шилдэг албан хаагч” шалгаруулах шалгуур үзүүлэлт:

5.1.1. Тухайн байгууллагад 3-аас доошгүй жил үндсэн ажилтнаар үр бүтээлтэй ажилласан байх;

5.1.2. Сүүлийн 2 жилд үр дүнгийн гэрээний үнэлгээгээр A, B үнэлгээ авсан байх;

5.1.3. Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан байх;  

5.1.4. Төрийн ажил үйлчилгээг иргэдэд хүргэх, хууль сурталчлах, шинээр гарсан болон дагаж мөрдөгдөж байгаа журам, заавар, аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг эсэх;

5.1.5. Төрийн албан хаагчийн ёс зүй, нэр хүндэд харшилсан зөрчилгүй байх;

5.1.6. Шинэ техник, технологи, аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байх

5.1.7 Олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог байдал, ажлын байрны цаг ашиглалт, ажлаа цалгардуулдаггүй байдал

5.1.8 Хамт олондоо нэр хүндтэй, бусдыгаа үйл хэрэг, зан харилцаагаараа үлгэрлэдэг байх

            5.2. “Шилдэг Газрын даамал” шалгаруулах шалгуур үзүүлэлт:

5.2.1. Тухайн байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байх;

5.2.2. Засаг даргын мөрийн хөтөлбөр, сумын эдийн засаг нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан байх;

5.2.3. Газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт 90-ээс доошгүй хувьтай байх;

5.2.4. Төрийн ажил үйлчилгээг иргэдэд хүргэх, хууль сурталчлах, шинээр гарсан болон дагаж мөрдөгдөж байгаа журам, заавар, аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажилладаг эсэх;

5.2.5. Шинэ техник, технологи, аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байх;

5.2.6. Төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын болон нэр хүндэд харшилсан зөрчилгүй байх.

Зургаа. Шалгаруулах явц

 

6.1. Энэ журамд заасны дагуу хэлтсүүдээс нэр дэвшигчдийн материалыг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор дотоод ажил хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ.

6.2. Нэр дэвшүүлсэн ажилтнуудыг газрын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг ирүүлсэн материалд үндэслэн энэхүү журмын 5-д заасан шалгуур үзүүлэлтийн дагуу нэр дэвшүүлсэн хүн бүрт үнэлгээ дүгнэлт гаргаж “Шилдэг албан хаагч”-1, “Шилдэг газрын даамал”-1-ийг тус тус шалгаруулна..  

6.3. Ажлын хэсэг нь шалгаруулалтын дүнг газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох шийдвэрээр баталгаажуулна.

Долоо. Бүрдүүлэх материал

7.1. Энэ журмын 3.1 болон 3.2 дахь хэсэгт заасан шагналын төрлөөр нэр дэвшиж байгаа албан хаагчид нь дараах материалыг бvрдvvлнэ. Үүнд:


7.1.1. Нэр дэвшигчийн анкет
7.1.3. Шалгуур vзvvлэлтийг хангасан тухай хэлтсийн тодорхойлолт

7.1.4. Тухайн оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудас, үнэлгээ өгсөн байдал

  

Найм. Шагнал гардуулах үйл ажиллагаа

8.1. Шагналыг жил бүрийн байгууллагын “Шинэ жилийн арга хэмжээ” болон газрын даамлын сургалтын үеэр гардуулна.

 

 

-оОо-

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР