Сумдын даамлуудтай онлайн хурал хийлээ

2018-04-02

Сумдын газрын даамалд чиглэл өгөх, Сумдын Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах талаар онлайн хурлыг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Онлайн хуралд сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга, сумын даамлууд оролцож саналаа солилцохоос гадна ГХБХБГазраас ГУХэлтсийн дарга С.Наранбаатар, Татвар, төлбөр, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Отгонжаргал, Газар зохион байгуулалт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Юмжав, ахлан нягтлан бодогч Д.Туяа, Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Тунгалаг нар оролцож чиглэл чиглэлийнхээ дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, санал солилцлоо.

Мөн хурлын үеэр газрын харилцааны ажилтны өдөр болохтой холбогдуулан “Хүлээж суулгүй, хүрч үйлчилье” сарын аяныг зарласан бөгөөд аяны хүрээнд сумдын ЗДТГазартай хамтран нээлттэй өдөрлөгийг зохион байгуулан газрын харилцааны үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг даамлуудад зөвлөлөө. 

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР