МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ҮЕД ГХБХБГАЗРААС ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2018-04-20

2018.04.18                                                                                                                        Булган сум

Булган аймгийн Засаг даргын “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/53, 02 дугаар сарын 23-ны өдрийн А/101, 02 дугаар сарын 27-ны өдрийн А/115, “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 03 дугаар сарын 04-ний өдрийн А/119 тоот захирамжийн хүрээнд ГХБХБГазраас дараах ажлуудыг хэрэгжүүллээ.

Ажлын зургаар хангалаа:

Булган аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон өдрөөс албан хаагчид байгууллага дээр ээлжээр жижүүрлэн аймгийн Онцгой комисст шаардлагатай зураг, судалгаа мэдээллүүдийг цаг тухайд нь гаргаж өгч ажиллаа.

Аймгийн ЗДТГазарт байрлаж буй Онцгой комиссын удирдлагын штабын байранд шүлхий өвчний үед ажиллах Булган сумын 6-н баг, Бугат, Сайхан, Рашаант, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Гурванбулаг сумдын газрын зургийг шип файлаас хэвлэн 2 хувийг байрлууллаа. Мөн Булган сумын удирдлага штабын байранд байрлуулах Булган сумын 6 багийн газрын зургийг хэвлэж хүргүүллээ.

Сумдын газрын зургийг бүтнээр хэвлэх плотер байхгүйн улмаас А3 цаасан дээр хэвлэж, хэвлэсэн жижиг зургийг сум тус бүрээр нааж бэлтгэсэн нь цаг хугацаа ихээхэн зарцуулснаас хүндрэл үүсэж байлаа.

Иймд байгууллагын хэмжээнд сумдын газрын зургийг гамшгийн үед том хэмжээтэйгээр хэвлэдэг плотер байх шаардлага зайлшгүй тулгарч байна.

“Хөх монгол”-ын постыг тохижууллаа:

Албан хаагч Г.Батцагаан, Ж.Хосбаяр, Э.Уянга нар 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Булган сумаас авсан үүрэг чиглэлийн дагуу “Хөх монгол”-ын постод байрлуулах гэрийг барьж, жорлонгийн нүхийг ухаж, постыг тохижуулах ажилд оролцлоо.

   Албан хаагчид хяналтын постод ажиллаа:

Байгууллагын албан хаагчид АЗДТГазрын Цэргийн штабаас гаргасан хуваарийн дагуу дараах хяналтын постуудад гарч, ажлын хэсгээс өгсөн заавар зөвлөмжийн дагуу үүрэг гүйцэтгэлээ.

Барилга, хот байгуулалтын хэлтсийн инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Батцагаан 2018 оны 02 сарын 28-ны өдрөөс 7 хоног Өлийн давааны 5-р постод, барилгын материал үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Хосбаяр 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс Нисэхийн 4-р постод 7 хоног, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Ганзориг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 3 хоног Зоон давааны 1-р постод, Газрын удирдлагын хэлтсийн дарга С.Наранбаатар 2018 оны 03 дугаар сарын 12-ноос 3 хоног “Хөх монгол”-ын 2-р постод, барилгын материал үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Хосбаяр, Барилгын хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ганчулуун нар 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс “Хөх монгол”-ын 2-р постод 4 хоног,  мэдээлэл технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Уянга 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс Зоон даваа 1-р постод 6 хоног тус тус гарч, үүрэг гүйцэтгэн ажиллаа.

Шунхлайн постын тохижилтыг хариуцан,бэлтгэлийг хангалаа:

Хяналтын постуудыг албан байгууллагуудад хуваарилан өгсөн хуваарийн дагуу манай байгууллагад Шунхлайн постыг хариуцлан өгсний дагуу постны тохижилтод анхаарч хаалганы дулаалга хийх материал, постод гарч буй хүмүүс хэрэглэх дулаан хөнжил, түлээ нүүрсээр тогтмол хангаж, үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийг ая тухтай байх нөхцөл боломжийг бүрдүүллээ.

Олон нийтийн эргүүлд гарлаа:

Булган аймгийн Цагдаагийн хэлтсээс гаргасан хуваарийн дагуу байгууллагын ажлын хаагчид Эргүүлд 3 удаа гарч үүрэг гүйцэтгэлээ.

Газрын удирдлагын хэлтсийн дарга С.Наранбаатар, Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Ганзориг, мэргэжилтэн Ж.Хосбаяр, Э.Уянга, М.Одбаяр нар 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт Цагдаагийн хэлтэст очиж бүртгүүлэн эргүүлийн үед ажиллах заавар зөвлөмжийг авч, орой 19 цаг хүртэл олон нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, тухайн өдөр гарсан зөрчил мэдээллийг Цагдаагийн газарт илтгэж үүргийг хүлээлцсэн.

Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн мэдэгдлийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр албан хаагч Ж.Хосбаяр, Э.Уянга, Г.Батцагаан нар Цагдаагийн хэлтэст 09 цагт очиж бүртгүүлэн заавар зөвлөмж авч, эргүүлийн үүргийг гүйцэтгэн тус өдрийн 15 цагт ажлын тайланг танилцуулан дараагийн жижүүрт хүлээлгэн өглөө.

Газрын удирдлагын хэлтсийн дарга С.Наранбаатар, Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Ганзориг, мэргэжилтэн Ж.Хосбаяр, Э.Уянга, Б.Ганчулуун, Г.Батцагаан нар 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олон нийтийн эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.

 Хариуцлагатай жижүүрээр томилогдон ажиллаа:

Аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд 2018 оны 03 дугаар сарын 05, 2018 оны 03 дугаар сарын 24, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд аймгийн Онцгой комиссын удирдлага штабын байранд “Хариуцлагатай жижүүр”-ийг 24 цагаар жижүүрлэн гүйцэтгэж, Онцгой комиссын 70340101 албан утсаар ирүүлж буй иргэдийн санал хүсэлтийг тэмдэглэн авч хариу өгөх, шүлхий өвчин гарсан сумдын штабаас цаг үеийн мэдээ авч нэгтгэх, хариуцлагатай жижүүрийн тэмдэглэл хөтөлж, тайланд тусгах зэрэг ажлыг хэрэгжүүллээ. 

Гарсан зардал:

Ажлын зураг хэвлэхэд 110000 төгрөг, хариуцлагатай жижүүрээр ажиллах явцад 2 удаа аймгийн Онцгой комиссын гишүүдийн өдөр, оройн хоолыг хийж, 160000 төгрөг, албан хаагчдын цалингаас хандив 150000, Шунхлайн постын тохижилтод 40000 төгрөг,  нийт 460000 төгрөгийг зарцуулжээ.

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР