“ХҮЛЭЭЖ СУУЛГҮЙ, ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ” САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ АЖЛААС

2018-04-23

         “Газрын харилцааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан иргэд, олон нийтэд салбарын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумдад “Хүлээж суулгүй хүрч үйлчилье” аяныг 2018 оны 4 сарын 16-аас 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, газрын харилцааны үйл ажиллагааг иргэд олон нийтэд танилцуулж, үйлчилгээг үзүүллээ.  

Орхон сум:

Тус суманд байрлах Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ны цамхаг, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж буй 67 нэгж талбарт газрын кадастрын хэмжилт хийж 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/77 дугаар захирамжаар 30 иргэнд шинээр газар өмчлүүлэн 720000 төгрөгийг төсөвт төвлөрүүллээ. Сумын төвд байрлах 6 геодезийн байнгын цэг тэмдэгтэд тооллого хийсэн.

Бүрэгхангай сум:

Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлж буй 61 нэгж талбарт газрын кадастрын хэмжилт зураглалыг хийж 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/47 дугаар захирамжаар 35 иргэнд газар өмчлүүлж, 624000 төгрөгийг төсөвт төвлөрүүллээ. Сумын төвд байрлах 4 геодезийн байнгын цэг тэмдэгтэд тооллого хийв.

Дашинчилэн сум:

Тус суманд байрлах “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-ны РР106 Станц, авто граж, 4-н айлын орон сууц, АПС-н байр, иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлж буй 20 нэгж талбарт газрын кадастрын хэмжилт зураглалыг хийж 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/49 дугаар захирамжаар 19 иргэнд газар өмчлүүлж, 312000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэн ажиллаа. Сумын төвд байрлах 4 геодезийн байнгын цэг тэмдэгтэд тооллого хийлээ.

Баяннуур сум:

“Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-ны РР105 Станц, цамхаг, иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлж  буй 37 нэгж талбарт газрын кадастрын хэмжилт зураглалыг хийж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн А/31 дугаар захирамжаар 23 иргэнд газар өмчлүүлж, 552000 төгрөгийг төвлөрүүллээ. Сумын төвд байрлах 3 геодезийн байнгын цэг тэмдэгтэд тооллого хийсэн.

Гурванбулаг сум:

 “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-ны РР107 Станц, Бурхан уулын станц, цамхаг, иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлж буй 105 нэгж талбарт газрын кадастрын хэмжилт зураглалыг хийж, 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн А/52 дугаар захирамжаар 60 иргэнд газар өмчлүүлж, 672000 төгрөгийг төсөвт төвлөрүүллээ. Сумын төвд байрлах 6 геодезийн байнгын цэг тэмдэгтэд тооллого хийсэн.

Хишиг-Өндөр сум:

Тус суманд байрлах “Мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК-ны цамхаг, иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлж буй 117 нэгж талбарт газрын кадастрын хэмжилт зураглалыг хийж, А/73 дугаар захирамжаар 70 иргэнд газар өмчлүүлж, 624000 төгрөгийг төсөвт төвлөрүүллээ. Сумын төвд байрлах 4 геодезийн байнгын цэг тэмдэгтэд тооллого хийлээ.

Дээрх сумдад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 237 иргэнд газар өмчлүүлэх захирамж гарган 3504000 төгрөгийг төсөвт төвлөрүүлж, 407 иргэн, хуулийн этгээдэд газрыг хэмжиж газрын кадастрын мэдээллийн санд оруулах ажлыг гүйцэтгэлээ.   

 

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР