“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх” тухай хуулийг Рашаант суманд

2018-06-07

“Газрын тухай хууль”, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх” тухай хуулийг орон нутагт сурталчлах зорилгоор Рашаант сумын ЗДТГ-ын хүсэлтийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн арга хэмжээг Газрын харилцааны удирдлагын хэлтсийн дарга С.Наранбаатараар ахлуулан мэргэжилтэн С.Юмжав, М.Одбаяр, Н.Отгонжаргал нар ажиллаа.

            Өдөрлөгийн арга хэмжээний үеэр доорх ажлыг хийж гүйцэтгэлээ.

“Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн арга хэмжээг Рашаант сумын Соёлын төвийн заланд зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр Газар өмчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, Газрын тухай хууль, тогтоомжийн талаар 100 гаруй иргэдэд мэдээлэл хийж, 50 гаруй иргэдийн асуултад биечлэн мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаа. Өдөрлөгийн үеэр гарсан иргэдийн өргөдөл, хүсэлтийг тэмдэглэн сумын Засаг даргад уламжилж, газрын даамалд доорх чиглэлийг өгөв.

  • Өвөлжөө, хаваржааны газрын асуудлын талаар 46, шинээр газар өмчлөх 300  иргэн тус тус өргөдөл ирүүлснийг бүртгэл хяналтын карт хөтлөөгүй, сумын Засаг даргад танилцуулж цохилт хийлгээгүй байсныг сумын Засаг дарга, ЗДТГазрын дарга нарт танилцуулж, иргэдийн өргөдлийг багийн Засаг дарга нарыг байлцуулан шийдвэрлэж иргэдэд хариу өгөх мэдэгдлийг 6 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэхийг зөвлөлөө.
  • Газар өмчлөлийн нэгдсэн мэдээллийн сан бий болох, Лэнд менежер програм хангамж бүрэн нэвтэрсэнтэй холбогдуулан сумын хэмжээнд газар өмчилсөн 889 иргэний бүртгэл болон хувийн хэргийг нэг бүрчлэн програмтай тулгалт хийж хянан шалгах. Нэгж талбарын хувийн хэргийн бүрдлийг програмд ороогүй материалыг сканердаж өргөдлийн хавсралтад оруулах ажлыг зохион байгуулж ажиллах 1 сарын үүрэг өглөө.
  • Шинэ суурьшлын бүсэд шинээр гудамжны хаяг өгч сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж батлуулах

Өдөрлөгийн арга хэмжээ

Шинэ суурьшлын бүс болох наадмын талбайн хойд талд 2014 оноос хойш газар олгосон 179 иргэний өмчилсөн газрыг газар дээр нь зааж тэмдэгжүүлээгүй байсныг төлөвлөлтийн зургийг боловсруулан 2018 онд шинээр өмчлүүлэх 21 иргэн нийт 200 иргэний газрыг зургийн дагуу тэмдэгжүүлэн зогоон татаж иргэдэд зөвлөгөө өгч ажиллаа.

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР