Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.АМАРСАНАА аймгуудын ГХБХБГ-ын дарга нартай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж, 2019 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 2

2019-02-18

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.АМАРСАНАА аймгуудын ГХБХБГ-ын дарга нартай 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээгээ дүгнэж, 2019 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 2019 онд ажлын чанар, үр бүтээмж, хариуцлага, идэвх санаачилга, амжилтаараа тэргүүлсэн аймгуудаас

Тэргүүн байрт:
Ч.Гүнсэнхорол даргатай Өвөрхангай аймгийн ГХБХБГ,

II БАЙРТ: Д.Баярхүү даргатай ХЭНТИЙ аймгийн ГХБХБГ,

III БАЙРТ: Э.Чагнаадорж даргатай ДУНДГОВЬ аймгийн ГХБХБГ,

ТУСГАЙ БАЙРТ: 
Ү.Бямбасүрэн даргатай БУЛГАН аймгийн ГХБХБГ,
Д.Дамдинбазар даргатай ДОРНОД аймгийн ГХБХБГ,
Ю.Энхтуяа даргатай ӨМНӨГОВЬ аймгийн ГХБХБГ тус тус шалгарлаа.

Шагналыг Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга нар гардуулж баяр хүргэн амжилт хүслээ. 
Барилга, орон сууц нийтийн аж ахуйн салбарын хөгжлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж, ажил үйлс амжилт бүтээлээрээ тэргүүлсэн аймгуудын ГХБХБГ-ын хамт олонд баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР