Ажлын хэсэг Хишиг-Өндөр суманд ажиллаж байна

2019-03-14

Хишиг-Өндөр сумын иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хүргэх,  газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамж вэб хувилбарт шилжихтэй холбогдуулан газар эзэмшигч, өмчлөгчийн нөхөн бүрдүүлэлтийг хийх ажлаар Газрын удирдлагын хэлтсийн дарга С.Наранбаатар, мэргэжилтэн М.Одбаяр, С.Юмжав нар 2019 оны 03 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд ажиллаа.

Томилолтын хугацаанд доорх ажлыг хийж гүйцэтгэв.

Хишиг-Өндөр сумын иргэдэд газартай холбоотой үйлчилгээг үзүүллээ. Үүнд газар өмчлөлийн асуудлаар 7 иргэн, газар эзэмшлийн талаар 3 иргэн 2 хуулийн этгээдэд мэдээллийн сангийн лавлагаа мэдээллээр үйлчилж, 2 иргэн, 1 хуулийн этгээдэд кадастрын зургийн үйлчилгээг үзүүллээ.

Үүнд: 1-р багийн Засаг дарга Б.Санжаасүрэн, 2-р багийн Засаг дарга Г.Бүрнээбаяр, 3-р багийн Засаг дарга Н.Ганхуяг мөн байгаль хамгаалагч Ч.Ганболд, Нийгмийн даатгалын байцаагч, улсын бүртгэлийн байцаагч Б.Сувдаа нар хамтран ажиллаа.

Томилолтын хугацаанд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж буй 1,2,3-р багийн газруудыг зурагт тэмдэглэн нийт 114 иргэний мэдээллийг програмд орууллаа. Үлдсэн иргэдийн 154 мэдээллийг зурагт тэмдэглэн нөхөн оруулахаар боллоо.

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР