ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ.

2019-03-21

          Аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/310 албан тоотоор дадлага сургууль зохион байгуулах тухай албан бичиг, зөвлөмж чиглэл ирсний дагуу холбогдох бэлтгэл ажлыг хангаж, гамшгийн үеийн дуут дохиог дуугарах үед авах арга хэмжээний талаар хамт олонд Барилга, хот байгуулалтын мэргэжилтэн Н.Гүржав зааварчилга өгч, дадлага сургуулийг хийлгэлээ. Дадлага сургуулилтын үеэр хүн нэг бүрийн үүргэвчинд байх зүйлсийн жагсаалтыг тараан өгч бэлтгүүлэн, Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Тунгалаг, мэргэжилтэн Н.Гүржав нарт шалгуулж үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаа.2019 оны 03 сарын 21-ний өдрийн 16.00 цагт гамшгийн дуут дохиогоор “Суу, нуугд, хүлээ” гэсэн зарчмын дагуу тус байгууллагын ажиллагсад 10 хүн өөрсдийн өрөөний ширээн доогуур орж нуугдан бэлтгэл сургуулилтыг хийж, зурагжууллаа.16:09 минутад байгууллагаас албан хаагчид гарч “Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээр байгууллагын 10 албан хаагч /17 хүнээс ахлах нягтлан бодогч Д.Туяа УБ хотод ажил явдалтай байгаа, ГУХ-ийн дарга С.Наранбаатар, М.Одбаяр, С.Юмжав нар Орхон суманд томилолтоор ажиллаж байгаа, газрын дарга Ү.Бямбасүрэн, жолооч И.Батбаатар нар АЗДТГ-т сургалттай/ 10 секундэд багтан барилгын өмнөх авто зогсоолын талбайд гарч бүртгэлийг хийлээ.Бүртгэлээр барилгад хоцорсон хүн байхгүй байгааг тогтоосон болно.

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР