Сүм, шашин хийдийн эзэмшил газарт хяналт шалгалт хийлээ

2019-04-05

         Булган аймгийн Булган, Орхон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, шалгах ажлын удирдамжийн дагуу газар эзэмшигч, ашиглагч нарын газар эзэмших гэрээ, гэрчилгээтэй эсэх, газраа зөвшөөрөлгүй сунгасан, барилга байгууламж барьсан, кадастрын зурагтайгаа тохирч байгаа эсэхэд хяналт хийж, дараах зөрчлийг илрүүллээ.

Үүнд: Орхон сумын Мааньт баг ар ханын давааны зүүн аманд байршилтай Эрдэнэт-Баптист сүм Галилей цугларалтын газарт ажлын хэсэг газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцлаа.

Тус газар нь сумын Засаг Даргын 2015.11.6 -ны А/101, А/100-р захирамжийн дагуу 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай сунгасан байна. Газрын төлбөрийн хувьд  өмнөх онуудын төлбөрийг хугацаанд нь төлсөн байна. 2019 онд газар эзэмших газрын төлбөрийн хувь хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой нэмэгдсэн дүнгээр гэрээг шинэчилж нийт 399700 төгрөгийг аймгийн төрийн санд төвлөрүүллээ.

 Газрын кадастрын зураглалын дагуу хянан шалгахад зөвшөөрөгдсөн талбайн хэмжээнээс илүү газар хашаа шон бүхий хайс барьсан. Мөн өөрсдийн хөрөнгөөр гаргасан худаг нь газар эзэмших гэрээ гэрчилгээгүй, цэвэр усны  сав хашааны гадна талд байршуулж зохих байгууллагын зөвшөөрөлгүй газар эзэмшиж ашигласан нь газрын тухай хуулийн 57.3 дахь заалтыг зөрчсөн тул Орхон сумын мэргэжлийн хяналтын байцаагчид шилжүүлэн зохих арга хэмжээг авах, зөрчлийг хугацаатай мэдэгдэл өгч арилгуулах, Булган аймгийн төвийн суманд байршилтай Дашчойнхорлон хийдэд газар эзэмшлийн талаар хянан шалгахад: Газрын кадастрын зураглалаар газрын хэмжээний зөрүү гарсан, мөн газрын төлбөрийн өмнөх оны дутуу төлөлттэй байна. Иймд тус хэмжээний зөрүүг газрын кадастрын мэргэжилтнээс тодруулан зохих зөрчлийг арилгах, газрын төлбөрийн дутуу төлөлтийг гүйцээж оруулах талаар хугацаатай албан бичгийг хүргүүлэх  зэрэг шаардлагатай арга хэмжээг авлаа.

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР