“АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019-05-01

“Аймаг, нийслэлийн геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхижуулах” ээлжит сургалт 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдаж байна. Сургалтын эхэнд ГЗБГЗЗГ-ын Орлогч дарга А.Батбаяр Геодези, зураг зүйн чиглэлээр аймаг, нийслэлд тулгамдаж буй асуудал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Сургалтад аймаг, нийслэлийн Геодези, зураг зүйн асуудал хариуцсан 24 мэргэжилтэн оролцлоо.

Тагнуулын ерөнхий газрын мэргэжилтэн Б.Бат-Энх, Албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд төрийн болон албаны нууцтай танилцах эрх олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохнууцыг хамгаалах техник, криптографийн болон биет аюулгүй байдлын арга хэмжээний тухай танилцууллаа.         Геодези, зураг зүйн хэлтсээс дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэн, санал, зөвлөмж өгч ажиллав.

Ø  Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээллийн сан, цэг, тэмдэгтийг цахимаар түгээх тогтолцоог бүрдүүлэх

Ø  Хаягийн мэдээллийн систем байгуулах, хэрэглээнд нэвтрүүлэх, хаягжуулалтын журам, стандартыг шинэчлэн батлуулах

Ø  Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэх, газар зүйн нэрийн жагсаалтыг газар зүйн нэрийн Үндэсний зөвлөлд танилцуулах

Ø  Газар зүйн үнэн, зөв нэрийг олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах

Ø  21 аймгийн өндөр барилга, байгууламжийн судалгаа, инженер геодезийн асуудал

Ø  Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР