"НИЙСЛЭЛ, 21 АЙМГИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРУУДЫГ ЧАДАВХИЖУУЛАХ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-05-03

2019 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр Хот байгуулалтын хэлтсээс аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторуудад үндсэн 7 чиглэлээр 8 цагийн /1 кредит/ сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад аймаг, нийслэл, хотын ерөнхий архитектор, барилга хот байгуулалтын хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг хамарсан 27 хүн оролцлоо.

Сургалтыг Хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр албан ёсоор нээж, хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, 2018 онд хийгдсэн ажлууд, хууль, эрх зүйн талаар танилцууллаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хот суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, хууль эрх зүйн орчин, цаашид анхаарах асуудлын тухай танилцуулж, Хот байгуулалтын хэлтсээс дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэн, холбогдох саналыг авч, зөвлөмж өгч ажиллав. Үүнд:

 Хот байгуулалтын талаар төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны танилцуулга

·         Ерөнхий архитекторын баримтлан ажиллах хууль эрх зүйн баримт бичиг болон ажил, үүргийн онцлогийн талаар

·         Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн танилцуулга, судалгаанд дэмжлэг үзүүлэх талаар

·         Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны тухай. ХСГДХТХууль, түүнийг дагалдаж гарсан дүрэм, журмын танилцуулга.

·         “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх аргачилсан заавар”-ын дагуу хөтлөлт хийх тухай

·         “Хот, тосгонд улаан шугам төсөллөх, тогтоох заавар”-ын дагуу зураглал үйлдэх тухай

·         Хот суурин газар дахь газар зохион байгуулалтын төлөвлөгөө, ерөнхий төлөвлөгөөний уялдааг хангах.

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР