ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН БИЧМЭЛ ТАЙЛАН

2020-02-04

ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН БИЧМЭЛ ТАЙЛАН

2020.01.05                                                                                                      Булган аймаг

“2019 онд Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай” Монгол улсын Засгийн газрын 119, Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 104 дүгээр тогтоолын хэрэгжилтийг тус тус ханган ажиллаа.

2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 280 иргэний 35,28 га эзэмшиж байгаа газрыг, шинээр 887 иргэнд 118,42 га нийт 1167 иргэнд 150,92 га газрыг өмчлүүлэхээр тусгагдсан. 2019 онд 553 иргэн өргөдөл ирүүлснээс 381 иргэнд 57.67 га газрыг өмчлүүлж, өссөн дүнгээр 15524 өргөдөл ирүүлснээс 15094 иргэнд 2445.44 га газрыг өмчлүүлж статистикийн хүн амын 2018 оны 61794 иргэнд харьцуулахад 24,5%-тай, Булган сум 200 иргэний 22,15 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт тодотголоор хасаж төлөвлөгөөний биелэлт 44.7%-тай газар өмчлөлийн ажил явагдсан байна.

Тоон үзүүлэлтээс харахад газар өмчлөлийн хуулийн хугацаа дууссан 2005, 2008, 2012, 2016 онд газар өмчлөлийн тоо өссөн үзүүлэлттэй байна.

             2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт /өмчлөл/

2019 онд 43 өрхийн дундаа хамтран өмчилсөн 139 иргэнийг хамтран өмчлөлөөс хасалт хийж нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхийг сэргээж, Лэнд менежер програм хангамж хэрэгжсэнтэй холбогдуулан 822 иргэний 151.23 га газрын хэмжээнд өөрчлөлт орсныг сумын Засаг даргын захирамжаар газрын хэмжээг өөрчилсөн байна.

ГЗБГЗЗГ-т “Өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын тооллого, судалгааг” шинэчлэн хийж Татварын нэгдсэн системтэй холбох ажлын  хүрээнд бүртгэлийн 10 төрлийн судалгааг хавсралт хүснэгтийн дагуу яаралтай гарган хүргүүлэх болсон тул газрын даамлуудыг 3 хоногийн хугацаатай дуудаж Газрын кадастрын мэдээллийн сантай тулгах, газрын төлбөрийн бодолтыг хийж гүйцэтгэлээ. 

ГЗБГЗЗГ-т газар өмчлөлийн бүртгэлийн дэвтрийг Газрын кадастрын мэдээллийн сантай тулган, хавсралт хүснэгтийн дагуу гаргах ажлыг аймгийн хэмжээнд нэгтгэн 01/766 дугаар албан тоотоор chinzolboo.e@gazar.gov.mn хаягаар хүргүүлэв. Тус ажлыг гүйцэтгэсэнтэй холбогдуулан 2019 онд 553 иргэнээс өргөдөл ирүүлснээс 381 иргэнд 57,67 га газрыг өмчлүүлж өссөн дүнгээр 15112 иргэнд 2476,67 га газрыг өмчлүүлсэн гэсэн дүнтэй боловч газрын хэмжээний зөрүү болон бүртгэлд давхардал буруу бүртгэсэн зэрэг дээрх алдаа зөрчлийг арилган 2019 онд өмчлүүлсэн 381 иргэнээс 18 иргэний 31,23 га газар  хасагдаж 2019 оны жилийн эцсийн байдлаар 15094 иргэнд 2445,44 га газрыг өмчлүүллээ.

Зохион байгуулалтын чиглэлээр доорх ажлыг хийж гүйцэтгэв.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 12.1.2 дахь заалтын дагуу 2019 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг сум бүрээр нэгтгэн аймгийн Засаг даргад саналыг хүргүүлэн аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 104 дүгээр тогтоолоор батлуулан ГЗБГЗЗГ-ын газар зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн ikhbayar.ts@gazar.gov.mn  хаягаар хүргүүлэв.

2019 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг баталсан аймгийн ИТХ-ын 104 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах талаар сумдын Засаг дарга нарт хүргүүллээ. Олон нийтэд мэдээлэх, сурталчлах үүднээс bulgan.gazar.gov.mn хаягт байршууллаа.

Засгийн газрын 182 дугаар тогтоолоор газрын төлбөрийн хувь хэмжээ  өөрчлөгдсөнтэй холбогдуулан иргэнд өмчлүүлсэн газрын татварыг сум тус бүрээр шинэчлэн ногдуулж Татварын хэлтэст 01/58 дугаар албан тоотоор хүргүүлсэн.

ГЗБГЗЗГ-с Булган аймгийн хэмжээнд Улаанбаатар хотын харьяалалтай хичнээн иргэн газар өмчилсөн талаарх судалгааг гарган ирүүлэх тухай 2019 оны 1/520 дугаар албан тоот ирүүлсний дагуу нийт 122 иргэний 19.9 га газрын судалгааг chinzolboo.e@gazar.gov.mn хаягаар хүргүүлэв.

Газрын үнэ, үнэлгээ, татвар, төлбөрийн тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд Булган аймгийн хэмжээнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлсэн иргэдийн газарт татвар ногдуулсан судалгааг гарган ГЗБГЗЗГ-ын кадастрын хэлтсийн ulzii_buyn@gazar.gov.mn хаягаар 01/335 дугаар албан тоотоор хүргүүлэв.

Аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон сумын Халиун баг Орхон аймагтай хил залгаа хэсгийн маргаантай асуудлыг газар дээр нь очиж танилцаж ажлын хэсгүүдэд Орхон, Бугат сумын удирдлагууд хилийн цэс болон зөрчил гарч суурьшил үүсгэсэн нэгж талбаруудыг газар дээр нь танилцуулж тухай бүрд нь тайлбарыг өгч ажиллаа. Ажлын хэсгийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Булган, Орхон аймгийн хилийн цэсийн дагуух газарт зоган татах, хилийн шугам дагуу бетон шон багана босгох тооцоо гарган тэмдэгжүүлэх ажлыг хийлгэх тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 56 дугаар тогтоол гарган аймгийн Засаг даргад үүрэг болголоо. Мөн Орхон сум Халиун багт хил дамнан суурьшсан зөрчилтэй иргэдийн газрыг баталгаажуулахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 58 дугаар тогтоолоор 388 иргэнд 33,06 га газрыг өмчлүүлэхээр хэмжээ, байршил, зориулалтыг батлуулан хэрэгжилтийг нь хангуулж ажиллах талаар холбогдох суманд үүрэг чиглэлийг өгч ажиллаа.

Орхон сумын Засаг даргаар баталсан удирдамжийн дагуу Орхон аймаг, Булган аймгийн Орхон сумын хилийн цэсийн дагуу  5-6 км газарт 20-иод  цэг тавьж,   зоган татуулах ажлыг гүйцэтгэсэн.

Хишиг-Өндөр сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан шинэ суурьшлын бүс үүсэх гэр хорооллын бүсчлэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 48 айлын эргэлтийн цэгийг тодорхойлж тэмдэгжүүлэх ажлыг гүйцэтгэлээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөрүүдийг орон нутагт эрчимжүүлэх, эрх зүйн хөтчийг чадавхжуулах зорилгоор 16 сум 1 тосгоны төрийн албан хаагч болон олон нийтэд хууль, тогтоомжийг сурталчлахаар ЗДТГазар, холбогдох хэлтэс, агентлагуудаас мэргэжлийн баг сумдад ажиллах болсонтой холбогдуулан газрын даамлын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх, зөвлөн туслах ажлаар Бүрэгхангай, Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуур, Могод, Хишиг-Өндөр, Орхон суманд 2019 оны 04 дүгээр сарын 08-16-ны өдрүүдэд ажиллав

 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хууль тогтоомжид гарсан нэмэлт өөрчлөлтийн талаар сумдын төрийн албан хаагч болон иргэдэд мэдээлэл өгч мөн гарын харилцааны үйл ажиллагааны чиглэлээр танилцуулга хийж иргэдийн асуултад хариулт өгч ажиллаа. Бүрэгхангай суманд 38 иргэнд, Баяннуур суманд 56 иргэнд, Дашинчилэн суманд 86 иргэнд, Рашаант сум 77 иргэнд, Гурванбулаг сум 79 иргэнд, Могод сум 40 иргэнд, Хишиг-Өндөр сум 49 иргэн, Орхон сум 73 иргэн буюу нийт 498 иргэнд мэдээлэл өгч, 250 гарын авлага материал тараав. Газрын харилцааны чиглэлээр өвөлжөө, хаваржааны газрын зөрчил маргаан, насанд хүрээгүй хүүхэд хэрхэн газар өмчилж авах, дуудлага худалдааг хэрхэн зохион байгуулж байгаа зэрэг нийтлэг асуулт тавьж иргэдтэй харилцан ярилцаж зөвлөгөө өглөө. 

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль тогтоомжийг хэрэгжүүлэх болон орон нутагт энэ чиглэлээр бодлого, шийдвэр боловсруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоо, санал хүсэлтийг хүлээн авч тусгах, холбогдох хуулийн сурталчилгаа хийж таниулах,газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Булган аймгийн хэмжээнд íийт давхардсан тоогоор 25 удаа  1210  гаруй иргэдэд газрын холбогдолтой асуудлаар сургалт, сурталчилгаа зохион байгуулан мэдээлэл өгч ажиллаа.

Байгууллагын цахим хуудсанд тухайн жилд газар өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг тогтмол байршуулан мэдээллийг шинэчлэн ажиллаж байна. Булган аймгийн төвийн Лэд зурагт болон FM-р газар өмчлөлийн сургалт, сурталчилгааг олон нийтэд хүргэн мэдээлж байна.

Газар өмчлөлийн төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй байгаа нь иргэд газар өмчлөх хүсэлтээ сайн дурын үндсэн дээр өгч байгаа тул хөдөөний иргэд сумын төв дээр газар өмчлөх өргөдөл гаргахгүй, зам харилцаа зах зээлтэй ойр газар өмчлөх хүсэлтэй байна. Мөн иргэдийн амжиргааны төвшингөөс хамаарч шинээр өмчилж авсан газар дээрээ хашаа, байшин барихгүй байгаагийн улмаас кадастрын зураглал хийлгэхгүй иргэд өөрсдөө ач холбогдол өгөхгүй хайхрамжгүй хандаж байгаатай холбоотой байна.

Газар өмчлөлийн ажлыг сайжруулах зорилгоор 2020 онд доорх арга хэмжээг зохион байгуулах

  •  “Хүлээж суухгүй, хүрч үйлчлье” сарын аяныг сум багийн түвшинд зохион байгуулах
  • Газрын даамлуудад хууль, тогтоомжийн чиглэлээр сургалт мэдээллийг тухай  бүрт нь өгч ажиллах
Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР