ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БИЧМЭЛ ТАЙЛАН

2020-02-04

  ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БИЧМЭЛ ТАЙЛАН

 

2019.01.07                                                                                                                Булган аймаг       

 

Зохион байгуулалтын чиглэлээр

         2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн аймгийн ИТХ-ын IV хуралдааны IV/03 дугаар тогтоолоор аймгийн ИТХ-ын 2006 оны 151 дүгээр тогтоолоор баталсан “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангалттай хэрэгжсэн, цаашид мөрдөж ажиллах шаардлага хангах боломжгүй гэж дүгнэж “Аймгийн  газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г шинэчлэн хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгаж, 2019 оны төсөвт “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй хамтатган Баян-Агт, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Могод, Сайхан, Рашаант сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө”-г хийлгэх 743 402 911 төгрөгийг батлуулан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын даалгаврыг боловсруулан аймгийн Засаг даргаар батлуулан Орон нутгийн өмчийн албанд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/64 дүгээр албан тоотоор хүргүүлсэн боловч зөвлөх үйлчилгээний тендерийг  одоог хүртэл шалгаруулаагүй тул Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон 7 сумын нутаг дэвсгэрийн хөжлийн төлөвлөгөө боловсруулах хөрөнгийг 2020 оны төсөвт тусгууллаа.

       Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний талаар сумдын газрын даамлуудын сургалтын үеэр танилцуулга өгч, ГЗБГЗЗГазрын орлогч А.Батбаяр даргаар ахлуулсан ажлын хэсэг 4-р сарын 18-19-нд Булган аймагт ажиллах үеэр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, аймгийн ЗДТГ-ын дарга,  Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн болон бусад холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг оролцуулах ажлыг зохион байгуулж, улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөний загварыг гарган аймгийн Засаг даргаар батлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Орхон, Бугат, Хутаг-Өндөр, Тэшиг, Хишиг-Өндөр, Дашинчилэн, Хангал сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажилд 294.0 сая төгрөг тусгагдагдсны дагуу Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг даалгаврыг боловсруулан аймгийн Засаг даргаа батлуулан, зөвлөх үйлчилгээний тендер  зарлагдаж мэргэжлийн “Вектор мэп” ХХК шалгарч, аймгийн Засаг даргын 2019 оны А/386 дугаар захирамжийн дагуу нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын гэрээг байгуулан Булган аймгийн 7 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг ажлын даалгаварт тусгагдсан заалтын дагуу хийж гүйцэтгэсэн. 7 сумын нутаг дэвсгэрийн суурин болон хээрийн судалгаа хийх явц болон багийн ИНХ, сумын ИТХ-р хэлэлцүүлэх үе шатад ГУ-ын хэлтсийн дарга С.Наранбаатартай хамтран  хяналтаар ажиллаж, гарч буй саналуудыг тэмдэглэн мэргэжлийн компанитай хамтран ажиллаа. /Багийн ИНХ-с санал хэлэлцүүлэг хийж буй байдал/

         Мэргэжлийн “Вектор мэп” ХХК-нь Бугат сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн сумын ИТХ-р хэлэлцүүлэн 08/05 дугаар, Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг 2019  оны 10 дугаар сарын 21-ний өдрийн сумын ИТХ-р хэлэлцүүлэн 09/03 дугаар, Орхон сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн сумын ИТХ-р хэлэлцүүлэн 08/07 дугаар, Тэшиг сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн сумын ИТХ-р хэлэлцүүлэн 02 дугаар, Хангал сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн сумын ИТХ-р хэлэлцүүлэн 1/73 дугаар, Хишиг-Өндөр сумын  нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн сумын ИТХ-р хэлэлцүүлэн  14 дүгээр, Дашинчилэн сумын  нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн сумын ИТХ-р хэлэлцүүлэн 07/XII дүгээр тогтоолоор хэлэлцүүлэн баталгаажууллаа.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний чиглэлээр

2019 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан иргэн, хуулийн этгээдэд үйлдвэр, үйлчилгээ, аялал жуулчлал, амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлэх болон иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зуслан, төмс хүнсний ногоо, таримал мод ургамал, өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг сумдаар нэгтгэн bulgan.gazar.gov.mn сайтад байршууллаа.

2019 онд Булган аймгийн хэмжээнд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрын дэлгэрэнгүй мэдээллийг хавсралт хүснэгтийн дагуу тоон хэлбэрээр ГЗБГЗЗГазарт 01/76 дугаар албан тоотоор хүргүүлэв. Нийт 61 байршлын 98,36 га газрыг дуудлага худалдаагаар, 1 байршлын 0,24 га газрыг төсөл сонгон шалгаруулах журмын дагуу олгохоор төлөвлөгдсөн. 

Сумдын 2018 оны төлөвлөгөөний биелэлт, 2019 оны төлөвлөгөөг аймгийн хэмжээнд нэгтгэгдэж ГЗБГЗЗГ-т 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/19 дүгээр албан тоотоор, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахад анхаарч ажиллах зөвлөмж чиглэлийг 2019 оны 01/244 дүгээр албан тоотоор, 2018 оны Газрын нэгдмэл сангийн тайланг үнэлж дүгнэсэн байдал, дутагдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар 2019 оны 01/168 дугаар албан тоотоор тус тус сумдын Засаг дарга нарт хүргүүлэв. 2019 оны 10, 11 дүгээр сард Газрын даргын удирдамжийн дагуу газрын даамлын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийж  өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, сумдын удирдлагуудад танилцуулж,  илэрсэн зөрчил дутагдлыг залруулах чиглэлээр 01/716, 01/717, 01/734-739 дугаар албан тоотыг сумдын Засаг дарга нарт хүргүүллээ. /Сумдад ажилласан байдал/

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 36 дугаар тогтоолоор аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хийгдэж аймгийн ИТХ-ын тогтоолоор батлагдах хүртэлх хугацаанд сумын төвийн тэг гортиг дотор иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах, өвөлжөө, хаваржааны доорх болон газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээс бусад газрыг төлөвлөгөөнд тусгаж батлахыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гаргуулсан. Уг ажлын шийдвэрийн хүрээнд 2019 оны газар зорион байгуулалтын төлөвлөгөөнд Бүрэгхангай сум зуслангийн зориулалтаар 1,2 га, Баян-Агт сум амралтын зориулалтаар 0,1 га, Рашаант сум аялал жуулчлалын зориулалтаар 2 га, хөдөлмөр зуслангийн зориулалтаар 1 га газрыг тусгасан нь 36 дугаар тогтоолыг, Дашинчилэн сум мянганы зам дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар 0,21 га газрыг төлөвлөсөн нь сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг, Сэлэнгэ сум Баянцагаанд зуслангийн зориулалтаар 2,8 га газрыг төлөвлөсөн нь сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг тус тус зөрчсөн тул дээрх тусгагдсан газруудад газар олголт хийхгүй гарсан шийдвэрийг цуцлах арга хэмжээг авах талаар 2019 оны 01/32 дугаар албан тоотыг хүргүүлсэн. Дээрх газруудад газар олголт хийгдээгүй бөгөөд 2019 оны 12 дугаар сард сумын ИТХ-р оруулан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасалт хийлгэх шийдвэрийг сумын ИТХ-с гаргалаа.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сангийн веб болон десктоп програм хангамжийг боловсруулахтай холбогдуулан сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний тоон мэдээлэл болон хавсралт хүснэгтийн дагуу судалгааг гарган ГЗБГЗЗГ-т 01/ 262 дугаар албан тоотоор хүргүүлэв.  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас зохион байгуулсан “Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн мэдээллийн сан, цахим системийг турших, хэрэглээнд нэвтрүүлэх” бүсчилсэн сургалтад холбогдох албан тушаалтангуудыг оролцуулж програм хангамжийн хөгжүүлэлтийн талаар тухай бүрд нь санал өгч ажилласан.

2019 оны хот тосгон бусад суурин газарт нийт 1781 арга хэмжээ буюу 802,67 га газрыг төлөвлөснөөс 842 байршилд 628,49 га газрыг эзэмшүүлж, өмчлүүлж 68,2%, ХАА-н газарт нийт 260837,6 га газрыг төлөвлөж 348378,9 га газрын хэрэгжилтийг ханган 95,2% буюу 2019 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг 81,7%-р биелүүлэн ажиллаа. /Сумдаар авч үзвэл/

2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон нэмэлт тодотголоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх нийт 83 нэгж талбарыг цахим биржид байршуулан, 51 нэгж талбарын 103 га газрыг  дуудлага худалдаагаар,  2 аж ахуйн нэгж байгууллагад нисэх онгоцны буудал, нарны цахилгаан эх үүсвэрийн зориулалтаар 175 га газрыг  төсөл сонгон шалгаруулалтаар тус тус газар эзэмших эрх олгож, аймгийн төсөвт 152,7 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. 

Бэлчээрийн газрын төлөв байдлыг тодорхойлох ажилд хяналтаар Орхон сумыг сонгон мониторингийн цэг авах, хэмжилт хийх ажлыг газрын даамалтай хамтран хийж гүйцэтгэсэн. Мониторингийн үр дүнг тооцож 2019 онд Булган аймгийн хэмжээнд малын хөлийн талхдалд орсон 90370 га газрын бэлчээрийг сэлгэж, 33700 га газрыг тордон сайжруулах, 204632 га газрыг өнжөөж, амраах арга хэмжээг авч хэрэгжүүллээ. 2020 онд 94270 га газрын бэлчээрийг сэлгэх, 31500 га газарт оготно устгал болон сайжруулах нөхөн сэргээх арга хэмжээг авах, 189320 га газрыг бэлчээрийг өнжөөөж амраахаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалаа.

2020 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө аймгийн хэмжээнд 100 хувь тухайн шатны ИТХ-ын хуралдаанаараа хэлэлцүүлэн батлуулаад байна. 2020 оны газар газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгтгэл, тогтоол мөн 2019 оны тогтоол болон нэмэлт тодотголоор эзэмшил, өмчлөл, ашиглалтаар олгосон газрын байршил, зориулалт, талбайн хэмжээг хүснэгтээр, 2020 оны газар зохион төлөвлөгөөг боловсруулахад Багийн ИНХ-с гарсан төлөвлөгөөнд тусгах арга хэмжээний саналын хуудсыг нэгтгэн товъёог гарган холбогдох хэлтсийн мэргэжилтэн enkhchimeg.i@gazar.gov.mn  цахимаар хаягаар хүргүүлэв.

Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын даргын 2017 оны А/249 дүгээр тушаалаар “Баг, хорооны хилийн заагийг тодорхойлох, баталгаажуулах ажлын аргачлал” батлагдсаны дагуу нийт сумдын багийн хилийн заагийг баталгаажуулах ажлын зардлыг тооцож 2019 оны аймгийн төсөвт 13,820,000 төгрөгийг тусган, аймгийн Засаг даргын 2019 оны А/106 дугаар захирамжаар дээрх зардлыг зарцуулах эрх олгосон. Уг ажлын хүрээнд  “Баг, хорооны хилийн заагийг тодорхойлох, баталгаажуулах ажлын аргачлал” батлагдсаны дагуу багийн хилийг тодорхойлох ажлын үе шатны төлөвлөлтийг  гарган үйл ажиллагааны зардлыг тооцон ирүүлэх тухай 01/146, суурин судалгааны дүгнэлт, нэхэмжлэл ирүүлэх тухай 01/276 дугаар албан тоотыг тус тус сумдын Засаг дарга нарт хүргүүлэв. Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын даргын 2017 оны А/249 дүгээр тушаалаар “Баг, хорооны хилийн заагийг тодорхойлох, баталгаажуулах ажлын аргачлал”-ын 3.1-д заасны дагуу сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 16 суманд ажлын хэсэг томилогдсон. 2019 оны 10 дугаар сард Газрын даргын удирдамжийн дагуу Багийн хилийн заагийг тодорхойлох суурин судалгаа болон хээрийн хэмжилт, боловсруулалтын ажил хэрхэн явагдаж байгаа эсэх талаар  хяналт хийж,  ажлын хэсэгт заавар зөвлөмж өгч ажиллав. /Сумдад хяналтаар ажилласан байдал/

         Баян-Агт, Баяннуур, Бугат, Булган, Дашинчилэн, Орхон, Могод, Рашаант, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр,  сумд ИТХ-ын хуралдаанаас багийн хилийн заагийг баталгаажуулуулах тухай аймгийн ИТХ-д санал уламжилсан тогтоолыг гаргасан. 2020 оны эхний хагас жилд аймгийн  ИТХ-аар баталгаажуулахаар төлөвлөн ажиллаж байна.

         Булган аймгийн Сайхан, Архангай аймгийн Хайрхан сумтай газар нутгийн маргаан үүсч сум орон нутгийн зүгээс шийдвэрлэх боломжгүй тул уг асуудлыг шийдвэрлэж өгөх талаар аймгийн Засаг даргын албан хүсэлтийг хүргүүлсний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн А/213 дугаар тушаалаар баталсан ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр газар дээр нь ажиллаа. Ажлын явцад манай аймгийн 1:100 000 машстбатай байр зүйн зурагт тэмдэглэгдсэн “Өргөөт”  уул нь “Мэргэн”, “Есөн модот” уул нь  “Өргөөт” уул хэмээн нэрлэдэг гэж  2 аймгаас ажлын хэсэгт орсон орон нутгийн хүмүүс нотолж, АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар баталсан хилийн цэсийн эргэлтийн цэгийн нэршлийг буруу  нэршлээр орсон тул солиулах саналаа холбогдох журмын дагуу хүсэлтээ өгөх эрх нээлттэй байгаа талаар сум орон нутгийн удирдлагуудад зөвлөгөө өгөв. Мөн газар нутгийн нэрийн зургийг буруу нэршлээр АИХ-ын зарлигт тусгасан боловч 1945 оны анх хилийн цэсийг зурагласан хилийн цэсийн шугамын зургийг одоо мөрдөгдөж буй 2 аймгийн хилийн зурагтай давхардуулан шалгаж үзэхэд анх тогтоосон хилээр байгаа тул сум орон нутгийн иргэдэд хилийн шугамын хувьд зөрүү байхгүй харин газар нутгийн нэршлийг буруу нэрлэсэн байна гэдэг ойлголтыг өгч ажиллаа.

        Захиалгат хянан баталгаа хийлгэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагад албан мэдэгдэл хүргүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай 2019 оны 01/362 дугаар албан тоотыг сумдын Засаг дарга нарт, мөн газрыг үр ашигтай, зохистой хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмшиж, ашиглаж байгаа газарт захиалгат хянан баталгаа хийлгэх ажлыг эрчимжүүлэхэд хөшүүрэг болох үүднээс “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” аймгийн Засаг даргын 2019 оны А/354 дүгээр захирамж гаргуулан сумдын Засаг дарга нарт болон Мэргэжлийн хяналтын газарт 01/444 дугаар албан тоотоор хүргүүллээ. Уг ажлын хүрээнд газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаа хийх мэргэжлийн байгууллагаас үнийн санал авч Дархан хотын “Эхлэх цэг хангай” ХХК  Булган аймагт ажиллах хүсэлт тавьж 2019 оны 16-19-ны өдрүүдэд Булган, Орхон суманд ажиллаа. Булган сумын 3 аж ахуйн нэгжийн 6 байршил, Орхон сумын 5 иргэний амралтын газарт газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааг хийлгэж,  2 Сайхан -18, Булган сум- 33, Орхон сум – 42, Хангал сум -26, Баян-Агт-54 , Хутаг-Өндөр-36 нийт 209 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад албан мэдэгдэл хүргүүлэх ажлыг зохион байгууллаа.

2020 онд хэрэгжүүлэх зорилт

  • Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий болон сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг хууль тогтоомж, заавар журам, стандарт, аргачлалын дагуу чанартай хийлгэхэд анхаарч хяналт тавьж хамтран ажиллах;
  • Сумдын газрын даамлын дотоод үйл ажиллагаанд 2-3 удаа хяналт шалгалт, зөвлөн туслах, нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах;
  • Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний мэдээллийн сангийн веб болон десктоп програм хангамжийн сургалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулан бүрэн нэвтрүүлэх, хяналт тавих
  • 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган, хяналт тавьж, сумдын удирдлагуудад заавар зөвлөмж өгч ажиллах;

 

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР