ГХБХБГазрын 2017 оны 5 сард хийсэн ажлын товч тайлан

2017-06-02

Удирдлага зохион байгуулалт:

Булган аймагт 5 сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 30 гаруй хүний бүрэлдэхүүтэй хяналт шалгалтын баг ирж ажилласан, тус шалгалтаар манай газар сонгогдож, ажил үүргийн дагуу мэргэжилтэн тус бүр хяналт шалгалтын хүмүүст холбогдох мэдээллийг гарган өгч барилгуудаар хамт явж  ажил үүргээ танилцуулж ажиллаа.

5 дугаар сарын эхний 7 хоногт болсон "Газрын харилцааны ажилтаны өдөр"-тохиолдож буйтай холбогдуулан тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд иргэдэд Нээлттэй үйлчилгээг үзүүлж, байгууллагын үйлчилгээг танилцуулж, санал хүсэлт авах 7 хоногын аяныг өрнүүллээ.  

Мөн газрын харилцааны өдрийг угтан салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мэргэжилтэн Б.Отгонжаргал, Сэлэнгэ сумын газрын даамал Г.Мэргэнбаатар нар “Газрын харилцааны тэргүүний ажилтан”-аар, Мэргэжилтэн М.Одбаяр БХБЯамны “Жуух бичиг-ээр тус тус шагнагдлаа.

Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан Булган марафон-2017 гүйлтийн тэмцээнд байгууллага хамт олноороо идэвхитэй оролцож, 5000м эмэгтэй төрөлд М.Гантуяа 8-р байрт шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

 Хүүхдийн баярыг тохиолдуулан бяцхан үрсээ хүрээн авч гарын бэлэг гардууллаа. Нийт 19 хүүхдийг хүлээн авч Булган хангай дэлгүүрээс 400000 худалдан авалт хийлээ.

Сургалт:

Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээ барилга байгууламжийн мэдээллийн сан боловруулах хэрхэн хөтлөх талаар сургалтанд инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Г.Батцагаан мэргжилтэн А.Гэрэл, М.Одбаяр нар хамрагдлаа.

Барилга, хот байгуулалтын яам, Японы олон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн 2 дугаар үе шат” дэд төслийн хүрээнд “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа ба төслийн зардал, эдийн засгийн үр ашгийн тооцоо” сэдэвт сургалт Улаанбаатар хотод 2017оны 5 дугаар сарын 22-ноос 25-ны хооронд зохион байгуулагдаж, Инженерийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Г.Батцагаан, Газар зохион байгуулалт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Юмжав нар хамрагдлаа.

    

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилт, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.4.2 дахь заалтад тусгагдсан “Төрийн албанд мэргэшсэн албан хаагчдыг бүрдүүлэх зорилгоор ажлын байрны үзлэг шалгалт хийж, ажил үүргийн хуваарийг оновчтой болгох” зорилтыг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Хангал суманд 2017 оны 05 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ХШҮДАХ-ийн дарга Ш.Болдбаатар, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Д.Нарангэрэл, ГХБХБГ-ын мэргэжилтэн Ж.Хосбаяр, ХХҮГ-ын мэргэжилтэн Б.Гантунгалаг нар, Орхон суманд газрын дарга Ү.Бямбасүрэнгээр ахлуудсан ажлын хэсэг ажиллаж  Зөвлөлийн хуралд тайланг танилцууллаа.

 

Өргөдөл гомдлын шийдвэрлэлт:

Эхний 5 сарын байдлаар иргэдээс 63 өргөдөл ирсэн бөгөөд 29 өргөдөлд хариуг өгч, бусад өргөдөл нь газрын харилцааны чиглэлээрх аймгийн Засаг даргын захирамжаар хэмжээ өөрчлөх, эрх шилжүүлэх захирамж гарч шийдвэрлэгдэх юм.

Ирсэн, явсан, хугацаатай бичгийн шийдвэрлэлт:

Хагас жилд 337 албан бичиг ирсэнийг хяналтад авч шийдвэрлэн, 397 албан бичгийг холбогдох газруудад хүргүүлжээ.

Хугацаатай бичиг 88 ирснээс 77 бичгийг шийдвэрлэж, хариуг хүргүүллээ.

 

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР

     Газрын төлбөрийн орлого, татвар ноогдуулалт:

2017 оны 4-р сарын 1-ны байдлаар өссөн дүнгээр газар өмчлөх эрхээ баталгаажуулсан нийт 6888 иргэн бүртгэгдсэн байна. Эдгээр иргэдийн 852,8 га газарт 2512,8 мянган төгрөгний татварын  ногдуулалт хийгдлээ. 2016 оны 11-р сарын 10-аас  2017 оны 4-р сарын 1-ний хооронд нийт 103 иргэн шинээр бүртгүүлж 10 иргэн нь хаягийн хөдөлгөөн болон газраа бусдад шилжүүлсэн байна. 

Аймгийн хэмжээнд газрын төлбөр дуудлага худалдаанд 5-р сарын 1-ний байдлаар нийт 23,4 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 47,9 сая төгрөг төсөвт төвлөрч биелэлт 204%-тай байна. Тус задаргааг татварын хэлтсээс авч сумдад хувиарлалаа.

 Газар өмчлөлт, эзэмшил:

 Аймгийн Засаг даргын 2017 оны А/231 дүгээр захирамжаар 2018 онд “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 5 дугаар сарын 01-ний өдөр  дуусгавар болохтой холбогдуулан “ГАЗАР-ТАНЫ ӨМЧ” сэдэвт 2 сарын аяныг зарлаж, төлөвлөгөө гарган сумдын Засаг дарга нарт 01/311 дугаар албан тоотоор  хүргүүлэв. Аяны хүрээнд 5 сарын 29-ний байдлаар доорх арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

  1. Сумдын Засаг дарга нар аяны хүрээнд зохион байгуулах төлөвлөгөө боловсруулан ажлын хэсэг томилон хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
  2. Булган сум, Улсын бүртгэлийн газартай хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан батлуулж, аяны талаар Булган сонин болон лэд зурагтаар /шторк/ бэлтгэн иргэдэд мэдээллээ.

Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчилж авах эрхээ тухайн орон нутагт хэрэгжүүлсэн эсэх талаарх тодорхойлолт 2 иргэнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаас 26 хүний газар өмчилж, эзэмшиж байгаа лавлагаа гарган ирүүлэх тухай албан тоот ирүүлсний дагуу 13 иргэний лавлагааг гарган холбогдох газарт хүргүүлэв.

АЗДТГ-с төрийн захиргааны албан хаагч, сумдын удирдлагуудыг хамруулан зохион байгуулсан “Захиргааны хууль”-ийн сурталчилгааг нийтэд мэдээлэх ажил зохион байгуулагдсантай холбогдуулан “Газар – Таны өмч “ сэдэвт 2 сарын аян болон газрын чиглэлээр 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Барилга, хот байгуулалтын яам, Японы олон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол улсын хот байгуулалтын салбарын чадавхыг бэхжүүлэх төслийн 2 дугаар үе шат” дэд төслийн хүрээнд Улаанбаатар хотод 2017 оны 5 дугаар сарын 22-ноос 25-ны хооронд “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа ба төслийн зардал, эдийн засгийн үр ашгийн тооцоо” сэдэвт сургалтад хамрагдлаа.

Инженерийн шугам сүлжээний газар:

5-р сарын байдлаар газар эзэмших эрх шилжүүлэхийг хүссэн -2 иргэн, гэрчилгээ авахыг хүссэн-3 иргэн,  кадастрын зураглалаар газрын хэмжээг өөрчилж гэрээ, гэрчилгээгээ шинэчлэн авахыг хүссэн-2, газар хүссэн-2 иргэн нийт 9 өргөдөл, 1 хүсэлт ирүүлснээс 5 өргөдлийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу шийдвэрлэж, эзэмшил газартаа хориглох дохио тэмдэг байршуулахыг хүссэн 1 иргэнийг хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэлээ. Бусад  өргөдөл шийдвэрлэлтийн шатанд явагдаж байна.

Аймгийн Засаг даргын 2017 оны А/289 дүгээр захирамжаар 2 иргэний газар эзэмших эрх шилжүүлэн, А/290, А/297 дугаар захирамжаар 2 иргэний газрын хэмжээг өөрчилж  гэрээ, гэрчилгээг шинэчлэн тус тус олголоо. 

            Зохион байгуулалтын талаар

Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээг угтаж  “Цэмцгэр Булган” жилийн ажлын хүрээнд эзэмшиж буй газрын орчмыг цэвэрлэх, тохижуулах, барилгын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр Булган сумын Засаг дарга уралдаан зарлаж хяналтыг 10 дугаар сард дүгнэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний үеэр “Газрын тухай хууль”-ийн 35 дугаар зүйлийн 35.3.2 дахь заалтын дагуу Булган сумын төв хэсэгт газар эзэмшиж буй иргэн А.Ганболд, Д.Уламбаяр, Ц.Батжаргал, Б.Содноханд, Д.Бат-Өлзий, Г.Баасанбямба, Л.Ганчмимэг, Н.Хишигжаргал, Алтан майл ХХК, Д.Баяраа, Н.Мөнхжаргал, Б.Баяраа нарт эзэмшиж буй газрын орчмыг цэвэрлэж, дутуу барилгыг гүйцээх, барилгын өнгө үзэмжийг сайжруулах арга хэмжээ авч ажиллах талаар 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01/291, 01/292, 01/293, 01/294 дүгээр албан тоотоор мэдэгдэл хүргүүллээ. Хүргүүлсэн албан мэдэгдлийн дагуу Булган сумын БОУБайцаагч П.Батсайханд хяналт тавьж ажиллах талаар мэдээлэл өгөв.

“Газрын тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу 2 жил дараалан газраа ашиглаагүй 2 иргэн, 2 хуулийн этгээдийн бүртгэлийг гарган холбогдох иргэдийг цуглуулан албан мэдэгдэл өгч Захиргааны хуулийн дагуу сонсгол өгч ажиллаа.

Булган сумтай хамтран ажиллах гэрээнд тусгагдсаны дагуу Булган сум 6-р баг Залуус хороололд 2 жил дараалан газраа ашиглаагүй, зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэний судалгааг гаргах удирдамжийн төслийг боловсруулан Булган сумын Засаг даргад 01/347 дугаар албан тоотоор хүргүүлэв.

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Барилга угсралт:

Булган сумын 1,2,3-р зуухны ус дулаан дамжуулах төвийн барилгын ажилд улсын комисс ажиллаж ашиглалтанд орууллаа.  1, 2-р зуухны ус дулаан дамжуулах төвийн барилгын ажлыг “Дэлгэр ган” ХХК, 3-р зуухны ус дулаан дамжуулах төвийн барилгын ажлыг “Булган барилга” ХХК гүйцэтгэсэн.

Булган сумын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн 640 хүүхдийн өргөтгөлийн барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллаж байна. барилгын өрөг агаар сэлгэлт, дээврийн ажил хийгдэж байна. Барилгын ажлын гүйцэтгэлийн талаар сургуулийн захирал Д.Зоосүрэнд танилцуулж ажиллаа.

Барилгын “А, В, А1 блокын 2-р давхрын гадна ханын дүүргэлтийн өргийн ажил хийгдсэн байна. “С” блокын заалны дээврийн угсралтын ажлыг Улаанбаатар хотын “Ган хийц” ХХК  гүйцэтгэсэн. А блокын дээврийн ажил хийгдэж эхлээд байна.

 Эмнэлгийн урд талаас НИК-н ШТС хүртэл авто замын ажилд хяналт тавьж ажиллаж байна. Замын тэгшилгээний үед индүүдлэг хийж эмнэлэгийн хажуу дахь сувгийн ажил ажлын зураг төсөвт ороогүй байгаа талаар холбогдох хүмүүст танилцуулж холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагыг хүргүүллээ.

Автозамын ажлын явцыг 2017 оны 05 сарын 09-нд аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа. Авто замын барилгын ажил гүйцэтгэх талбайд байгаа шугам сүлжээг хангагч байгууллагуудад хүсэлт тавьж шийдвэрлүүлээд байна.

150 хүүхдийн цэцэрлэгийн улсын комиссын хурлын тэмдэглэлийг комиссод оролцсон гишүүдэд хуулбарлан хүргүүллээ. Барилгын ажлын гүйцэтгэлийн талаар гүйцэтгэгч байгууллагад албан хүсэлт өгч утсан холбоогоор холбогдон мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна. Үлдэгдэл ажлыг 2017 оны 06 сарын 05-наас үргэлжлүүлэн гүйцэтгэхээр тохиролцлоо.

Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс томилогдсон ажлын хэсэг 5 сард Булган аймгийн Булган, Бүрэгхангай, Хутаг-Өндөр, Сайхан суманд батлагдсан удирдамжийн дагуу хяналт шалгалт хийв. Бүрэгхангай суманд 2014-2015 онд Улсын болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдсэн Цэвэрлэх байгууламж, цэвэр, бохир усны шугамын угсралтын ажлын гүйцэтгэлд хяналт хийв. Булган сумын 320 айлын орон сууцны инженерийн шугам сүлжээ, 6д хэсгийн амины орон сууцны шугам сүлжээний ажлын гүйцэтгэлтэй танилцлаа.

Сайхан сумын сургуулийн дотуур байрны барилга угсралтын ажилд хяналт тавьж холбогдох заавар зөвлөмжийг өгч ажиллаа.

Хутаг-өндөр сумын төвийн шинэчлэлийн ажлын гүйцэтгэлтэй танилцаж сумын Засаг даргатай уулзаж санаа бодлын сонсож ажиллаа. 

Нэгдсэн эмнэлэгийн А блокын засварын ажлыг “Бүлээн оргил” ХХК гүйцэтгэж байна. Засварын ажил хийгдэх газруудад  хэмжилт хийж засварын ажилд хяналт хийлээ.

 

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР