“СЭТГЭЛИЙН ДЭМ-1000” АЯНЫ ХҮРЭЭНД

2016-04-03

“СЭТГЭЛИЙН ДЭМ-1000” АЯНЫ ХҮРЭЭНД Булган аймгийн хэмжээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Сэтгэлийн дэм-1000” аяныг 2016 оны 03 дугаар сарын 02 өдрөөс 3 дугаар сарын 20-ыг хүртэл зохион байгуулсан билээ. Дээрхи аяны хүрээнд байгууллагын албан хаагчид Булган аймгийн Булган сумын 2-р баг 2б-1-8 тоотод оршин суух өрх толгойлсон 3 хүүхдийн ээж Хоролсүрэн овогтой Туяацэцэгийг сонгон авч, ар гэрийн амьдралыг нь судлан танилцаж, гэрт нь хамт олноороо очиж уулзаж ярилцлаа. Туяацэцэг нь 2-оос 6 хүртэлх насны 3 хүүхэдтэй, 3 хүүхэд нь 7 дугаар цэцэрлэгт явдаг, өөрөө ажилгүй, одоогоор аав ээжтэйгээ 3 хүүхэдтэйгээ цуг амьдарч байна. Байгууллагын албан хаагчид өөрсдийн боломжоор сэтгэлийн хандивыг цуглуулан Туяацэцэгт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж, гарын бэлэг болох сарнай цэцэг ном бэлэглэн, ар гэрт нь туслах зорилгоор 10кг гурил, будаа, бусад хүнсний зүйлсийг, хүүхдүүдэд нь чихэр боов өгч, сэтгэлийн хандив өргөн, хамт зургаа татууллаа. Мөн цаашид байгууллагын зүгээс Туяацэцэгт туслах зорилгоор газрын харилцааны чиглэлээр үйлчилгээ авах бол бүх төлбөрөөс 100% чөлөөлөхөөс гадна Туяацэцэгийг ажилд оруулж өгөх тал дээр анхаарч ажлын байр гарсан байгууллага, аж ахуй нэгжийг судлаж байна.  

Санал асуулга

Манай газраас үйлчилгээ авснаар таны сэтгэл ханамж хир байна?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР